Иргэн Л.Баатарынх шинэ байшинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-08-06 15:27:40
Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн Л.Баатарынх шинэ байшингаа гардан авчээ. 2020 оныг Өмнөговь аймгийн хэмжээнд "Өрх гэр бүлийн хөгжлийн жил" болгон зарласан ажээ.
Зорилтот жилд 15 сумын 22 өрхийн амьдрал амьжиргааг дээшлүүлэх зорилгоор тус бүр 10 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг олгож байна. Энэ нь Өмнөговь аймгийн өрх гэр бүлүүд ая тухтай, сайхан орчинд ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг дэмжсэн бодит ажил юм. Энэ удаад Гурвантэс сумын иргэн Л.Баатарын гэр бүлд 7*8 хэмжээтэй тавилгатай хоёр өрөө хувийн сууцны байшинг барьж түлхүүрийг нь хүлээлгэн өглөө. Уг өрхийн орон сууцыг барьж өгөхөөс гадна өмчлөлийн газар, хашаа, 00-н асуудлыг бүрэн шийдвэрлэж өгсөн байна.
Холбоотой мэдээ