МҮОХ-ны ерөнхийлөгчид Н.Түвшинбаяраас өөр хүн нэр дэвшээгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
192@montsame.mn
2020-08-05 11:13:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний Олимпын хороо (МҮОХ)-ны ээлжит хурал энэ сарын 14-нд болж, тус хорооны удирдлагыг сонгох гэж байна. 

Үүний өмнө хорооны хараат бус, бие даасан сонгуулийн комисс өчигдөр хуралдаж, саналын эрхтэй гишүүдэд хандан хорооны удирдлагын сонгуульд нэр дэвшигчдийг зарлалаа. МҮОХ-ны ерөнхийлөгчид Олимпын аварга Н.Түвшинбаяр, дэд ерөнхийлөгчид 4 хүн нэр дэвшээд  байна. Ингэснээр нэр дэвшигч хүмүүсийн анкетыг авч дуусчээ. Улмаар энэ сарын 14-нд болох МҮОХ-ны гишүүдийн ээлжит хурлаар нэр дэвшигчдийг сонгох юм. Мөн хурлаар хорооны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх талаар МҮОХ-ноос мэдээллээ. 


Хорооны дэд ерөнхийлөгчид Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Отгонцагаан болон Монголын Гар бөмбөгийн холбооны тэргүүн Ц.Бат-Энх, БТСХ-ны дарга Г.Пүрэв-очир нар нэр дэвшээд байна. Харин МҮОХ-ны ерөнхийлөгчид Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяраас өөр хүн нэр дэвшээгүйг МҮОХ-ноос мэдээллээ. 


Холбоотой мэдээ