"Дархан Нэхий" бүтээгдэхүүнээ ОХУ-д экспортолно

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-08-04 16:45:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "Дархан Нэхий" ХК энэ оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа өчигдөр танилцууллаа. 

Компанийн гүйцэтгэх захирал Б.Мягмар-Өлзийгийн танилцуулснаа тайлант хугацаанд тус компанийн нийт хөрөнгө өмнөх оныхоос 2.4 тэрбум төгрөгөөр буюу 3.9 хувиар өсөж, 63.1 тэрбум төгрөгт хүрчээ. 2019 оны хагас жилд танилцуулсан томоохон хөрөнгө оруулалтын 2 төслийг амжилттай хэрэгжүүлэв. Үүнд:

  • "Grand YAK" зочид буудлыг энэ оны 5 дугаар сард ашиглалтанд оруулж, "Шахмал ширний  төсөл"-ийн гүйцэтгэл нь  92 хувьтай, удахгүй ашиглалтанд оруулахаар болжээ.
  • Европын Сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банк EСБХБ (EBRD)–тай хамтран ISO9001:2015 ЧМТ-ны зөвлөх үйлчилгээг авч, үйлдвэрлэлийн чиглэлээр 3 охин компанид чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж байна. Энэ оны 9 дүгээр сард багтаан ISO стандарт нэвтрүүлэх болжээ.


Цаашид эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж ОХУ руу экспортлох бэлтгэл ажлыг хангаж 8 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортлохоор үйлдвэрлэлийн ажлыг эхлүүлсэн байна. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хувьд улирлын борлуулалтаас хамааралгүй шинэлэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

"Дархан Нэхий" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ