Далянь хотод дэгдсэн халдвар “Кай Ян” далайн бүтээгдэхүүний үйлдвэрээс эхэлсэн байж магадгүй

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-08-03 13:16:16

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Ляонин мужийн Далянь хотын Ардын Засгийн газрын орлогч нарийн бичгийн дарга, хотын Эрүүл мэндийн хорооны дарга Жао Зуовэй хэлэхдээ “Далянь хотод дэгдсэн энэ удаагийн халдварын голомт нь “Кай Ян” далайн бүтээгдэхүүний үйлдвэрийн /Dalian Kaiyang World Seafood Co.,Ltd./ боловсруулах цех байж магадгүй байна. Тус үйлдвэрийн 60 гаруй ажилтан халдвар аваад байна” гэв.


Тэрээр хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “Энэ удаагийн дэгдэлт нь хөлдөөсөн далайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрт дэгдсэн. Анхан шатны судалгаагаар энэ удаагийн дэгдэлтийн эхний халдвар тээгч 7 дугаар сарын 9-нд халдвар авсан нь тогтоогдсон. Кай Ян компанитай холбоотой халдвар нь тэдгээрээс бусад халдваруудаас өмнө байсан нь тогтоогдож байна. Тиймээс энэ удаагийн дэгдэлт Кай Ян далайн бүтээгдэхүүний үйлдвэрийн боловсруулах цехээс эхлэж, цааш тархсан байж магадгүй байна” гэжээ.


Түүний хэлж буйгаар тус үйлдвэрийн цехэд ажилладаг нийт 60 гаруй хүн коронавирусний халдвар аваад байгаа бөгөөд халдвар тархах хувь 61.9 хувьтай байсан байна. Коронавирусний хувьд хөлдөөсөн далайн бүтээгдэхүүн боловсруулах цех зэрэг чийгтэй уур амьсгалд тархах чадвар нь улам бүр нэмэгддэг аж. Далянь хотод 7-р сарын 22-ноос 8-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд нийтдээ 79 дотоодын гаралтай халдвар бүртгэгдээд байна.    

Холбоотой мэдээ