Бэлчээрийн 277,5 мянга га талбайн хортонг устгах ажил хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-07-27 13:45:52

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт сүүлийн дөрвөн жилд нийтдээ 277,5 мянга га талбайд бэлчээрийн ургамалд хор хөнөөл учруулж байгаа мэрэгч амьтан, шавжтай тэмцэх үйл ажиллагааг байгаль орчинд халгүй, дэвшилтэт арга технологи ашиглан хийлээ гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал, үржлийн алба мэдээллээ.

Бэлчээрийг үе шаттайгаар нөхөн сэргээх, хортон мэрэгчидтэй байгаль орчинд халгүй аргаар тэмцэх ажлыг өнгөрсөн гурван жилд нийт 130.8 мянган га талбайд зохион байгуулж, 82.0-83.8 хувь буюу сайн хэрэгжүүлсэн үр дүнд хүрсэн байна. Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр бэлчээрийн хөнөөлт мэрэгчидтэй тэмцэх арга хэмжээг микробиологийн аргаар Гурванбулаг, Рашаант сумын бэлчээрийн 37.5, энгийн механик аргаар Баяннуур, Бүрэгхангай, Дашинчилэн, Хишиг-Өндөр сумын 70.0, орон нутгийн төсвийн хөрөнгөөр энгийн механик аргаар Могод, Орхон, Сайхан сумын 40.0 мянган га талбайд хийжээ.

Рашаант сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ:

-Микробиологийн аргаар үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг 25,0 мянган га талбайд хийж, сум иргэд идэвхтэй оролцсон үр дүнтэй ажил боллоо. ХХААХҮЯ, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газрйн ажлын хэсгийн шалгалтаар бэлчээрийн хортон устгах ажлын гүйцэтгэл 90,0 хувьтай дүгнэгдсэн гэж ярилаа.

Холбоотой мэдээ