Хятад улс Чөндү хот дахь АНУ-ын ЕКГ-ыг хаахыг шаардав

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-07-24 13:02:15

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ өнөөдөр АНУ-аас Чөндү хотод суугаа ЕКГ-ыг хаахыг шаардаж буйгаа мэдэгдээд, уг алхам нь АНУ-ын “үндэслэлгүй үйлдлүүд”-д үзүүлж буй хариу үйлдэл болохыг онцоллоо.

Тодруулбал, БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр, өнөөдөр өглөө АНУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд Чөндү хот дахь АНУ-ын ЕКГ-ын үйл ажиллаагаа явуулах зөвшөөрлийг цуцлаж байгаагаа мэдэгдсэн байна. Хятадын ГХЯ энэ сарын 21-нд АНУ-ын Хьюстон хотод суугаа Хятадын ЕКГ-ыг хаах тухай шийдвэрийг эсэргүүцэж, энэхүү үйлдэл нь олон улсын харилцааны үндсэн зарчим, дүрэм журмыг ноцтой зөрчиж, хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлж байна хэмээсэн.

Мөн Хятадын ГХЯ-наас “Хятад улсын гаргаж буй шийдвэр нь АНУ-ын шалтгаангүй үйлдэлд тохирсон, хариу үйлдэл” гэдгийг онцолсон байна.

Хятадын Чөндү хот дахь АНУ-ын ЕКГ нь 1985 онд байгуулагдсан бөгөөд стратегийн онцгой ач холбогдолтой байгууллага юм. Учир нь тус ЕКГ нь хятадын баруун өмнөд бүс нутаг буюу Сичуан, Юньнань, Гүйжоу, Төвд, Чунчин зэрэг мужуудыг хамарч үйл ажиллагаа явуулдаг юм.

Холбоотой мэдээ