Польшийн ерөнхийлөгчийн сонгуульд А.Дуда цөөн саналын зөрүүгээр тэргүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-07-13 10:22:04

ВАРШАВ. /Reuters/. Польшийн одоогийн Ерөнхийлөгч Анджей Дуда ням гарагт явуулсан ерөнхийлөгчийн сонгуульд цөөн тооны саналаар тэргүүлж байгааг сонгогчдыг саналаа өгсний дараа явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Санал асуулгын дүнгээс үзэхэд, А.Дуда сонгогчдын 50.4 хувийн санал авсан бол сөрөг хүчний гол намаас нэр дэвшигч, Варшав хотын Рафал Цасковский 49.6 хувийн санал авсан байна.


"Миний төлөө саналаа өгсөн бүх хүнд талархаж байна” гэж А.Дуда санал асуулгын дүнг олон нийтэд танилцуулсны дараа мэдэгджээ. Р.Цасковскийн хувьд, саналын зөрүү Польшийн түүхэнд байгаагүй маш ойрхон байгааг тэмдэглэн хэлжээ.


Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүн даваа гарагт гарах төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ