34 цэгт сэрэмжлүүлэг самбаруудыг байрлуулсан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-07-14 16:48:18

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 34 цэгт сэрэмжлүүлэг самбаруудыг байршуулжээ.

Улс орон даяар өрнөж буй “Яараад яахав дээ” аян Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгонд зохион байгуулагдаж байгаа. Энэхүү улсын хэмжээнд зохион байгуулж буй аяны хүрээнд зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй 34 цэгт сэрэмжлүүлэг самбаруудыг байрлуулсан аж. Тодруулбал Дархан-Уул, Орхон аймгийг холбосон олон улсын чанартай авто замын дагуу хийжээ. Энэхүү үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Сайхан, Орхон, Орхонтуул, Сант, Баруунбүрэн сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран байршуулжээ. Аймгийн Цагдаагийн газрын зүгээс “жолооч та энэхүү сэрэмжлүүлэх самбарт байршуулсан зөвлөгөөг дагаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд соёлтой оролцоорой” хэмээн уриалж байна.

Холбоотой мэдээ