Сэлэнгэ аймгаас нэг шалгуулагч 800 оноо авчээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-07-07 14:56:29

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. 2020 оны ЭЕШ-д Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р сургуулийн 12а ангийн сурагч А.Сумьяасүрэн монгол хэлний хичээлээр 800 оноо авсан байна.

Өнгөрсөн 2019 оны ЭЕШ-аар Сэлэнгэ аймгаас хоёр хүүхэд 800 оноо авч байсан бол энэ жил нэг хүүхэд 800 оноо авчээ. Энэ жилийн тухайд "COVID-19" цар тахлын улмаас ЭЕШ зохион байгуулалтын хувьд онцлогтой болж өнгөрлөө. Энэ жилийн шалгалтад аймгийн хэмжээнд 990 шалгуулагч, давхардсан тоогоор 3354 шалгалт өгөхөөр бүртгүүлсэн аж. Гэвч 767 шалгуулагч шалгалтад орж, нийт 489.17 оноогоор Сэлэнгэ аймаг 19-р байрт жагссан байна.

Холбоотой мэдээ