Хэнтий аймгаас 888 хүүхэд ЭЕШ өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-07-01 21:02:52

Хэнтий /МОНЦАМЭ/ Үндэсний хэмжээнд 2020 оны 07 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулах ЭЕШ-д Хэнтий аймгаас 888 хүүхэд оролцохоор бүртгүүлжээ.

Тодруулбал, 2020 оны 799, 2019 оны 89 нийт 888 төгсөгч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Энэ нь нийт төгсөгчдийн 97% нь шалгалт өгнө гэсэн үг юм. Коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Мэргэжлийн байгууллагуудаас гаргасан халдвар хамгааллын дэглэмийг сахих заавар, зөвлөмж, өгч буй чиглэл, шаардлагын дагуу шалгалтын байрны “шалган нэвтрэх хэсэг”-т шалгуулагчдын халууныг хэмжих, гарын ариутгал хийх, нэг удаагийн бээлий өгөх, бичиг баримт шалгах, тулгах, зөвлөн туслах үйл ажиллагааг явуулах аж.

Нэг ангид 10 хүүхэд шалгалт өгөх зохицуулалтыг хийж, нийт 58 шалгалтын ангийг бэлтгэсэн байна. ХХЦС, ТЦС болон Хэрлэн 1-р сургуулийн ангиудад ЭЕШ авахаар төлөвлөж, ариутгал болон бэлтгэл ажлыг зохион байгуулжээ. Шалгалтын засалтыг шууд хийх бөгөөд нэгдсэн дүнг Хэнтий аймгийн БСУГ-ын албан ёсны хаягаар шууд лайваар хүүхдүүдэд хүргэх юм байна.

 

Холбоотой мэдээ