Алтанбулаг сумын 9 өрхөд шинэ гэр олголоо

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-07-01 11:51:32

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт 6 дугаар сарын 21-ний өдөр хүчтэй аадар бороо орж, үер буусны улмаас 200 гаруй айл өрх усанд автаж, 40 гаруй өрх эд материалын хохирол амссан. Ийнхүү сум орон нутгаас улс, аймгийн онцгой комисс болон аймгийн удирдлагуудад хандаж тусламж хүссэний дагуу өндөр настай болон залуу гэр бүлүүд, мөн зорилтот өрхийн нийт 9 өрхөд иж бүрэн гэр олгож, өнөөдөр гардуулж өглөө.  

Сумын онцгой комисс хуралдаж шаардлагатай арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлсэн бөгөөд төсөвт байгууллагууд, төрийн албан хаагчид үер усанд автсан айл өрхүүдэд тусалж, сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүд техник хэрэгсэл гаргаж, нийтийн эзэмшлийн талбайд нөхөн сэргээх ажлыг хийлээ.

Холбоотой мэдээ