Монголын Засгийн газар АНУ-д хамгаалалтын хувцас хандивлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-06-22 13:39:19

СИЭТЛ. /KIRO7/. Монгол Улсын агаарын тээврийн “МИАТ” компанийн нисэх онгоц орон нутгийн цагаар ням гаргийн өглөө “Сиэтл-Такома” олон улсын нисэх буудалд газарджээ. АНУ-д шууд нислэгээр анх удаа ирж буй нисэх онгоц хамгаалалтын хувцас хэрэгсэл тээвэрлэн ирсэн нь энэ юм.


Монголын Засгийн газраас АНУ-ын Засгийн газарт “COVID” халдвартай тэмцэхэд тусламж үзүүлэх үүднээс хандивлаж буй 60 мянган хамгаалалтын хувцсыг энэхүү нислэгээр тээвэрлэн ирсэн нь ихээхэн ач холбогдолтой болохыг Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр онцлон хэлжээ.


Ё.Отгонбаяр бусад төлөөлөгчийн хамтаар Вашингтон хотоос ирсэн бөгөөд Холбооны Онцгой байдлын агентлагийн бүс нутгийн 10 дугаар төвийн дарга Майкл О'Хейрийн хамт нисэх онгоцыг тоссон байна. 


Энэхүү хандив нь хоёр орны стратегийн түншлэлийн харилцааны илэрхийлэл болжээ. Монголын Засгийн газар АНУ-д нэг сая ам.долларын үнэ бүхий хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэрийг зургадугаар сарын 1-нд гаргасан юм.


М.О'Хейрийн мэдээлснээр, хамгаалалтын хувцаснуудыг Аризона, Невада муж улс дахь Навахо омогт хүргэх ажээ. 

Холбоотой мэдээ