Иранд 1.3 сая орчим хүнд коронавирусний шинжилгээ хийжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-06-17 16:20:31

ТЕХРАН. /IRNA/. Иранд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын улмаас 115 хүн нас барснаар нас барсан хүний нийт тоо 9065 боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам мягмар гарагт мэдэгдлээ.


Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Сима Садат Ларигийн мэдээлснээр, Иранд халдварын 192439 тохиолдол бүртгэгдсэнээс 152675 нь эдгэрсэн бол биеийн байдал хүнд 2815 хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.  


Иранд мягмар гарагт халдварын 2563 тохиолдол шинээр илэрсний 939 нь эмнэлэгт хэвтжээ. Тус улсад энэ сарын 16-ны байдлаар 1293609 хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулжээ. 

Холбоотой мэдээ