Булган аймаг төмс, хүнсний ногооны тариалалтын төлөвлөгөөг давуулжээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-06-15 15:19:10

Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг энэ жилийн хаврын тариалалтын урьдчилсан дүнгээр төмс, хүнсний ногоо тариалах төлөвлөгөөг 103,5-119,8 хувь биелүүлжээ.

Аймгийн хэмжээгээр төмс 422,7, хүнсний ногоо 135,5 га талбайд тариалсан байна. Хутаг-Өндөр, Сэлэнгэ суманд 56,6-198,2 га талбайд төмсний үр суулгасан нь аймгийн нийт төмс тарьсан талбайн 60,2 хувийг эзэлж байна. Хүнсний ногоог Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Булган суманд түлхүү тариалсан бөгөөд аймгийн дүнгээр өмнөх оныхоос 3,0 га талбайгаар илүү тариалаад байгаа мэдээ байна.

          Төмс тариалалтын хувьд сүүлийн гурван жилийн дундаж хэмжээнээс 62,7 га-гаар буюу 15,0 хувиар илүү тариалж, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх болжээ. Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумын ногоочид зэргэлдээ Орхон, Хөвсгөл аймгийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг юм.

Холбоотой мэдээ