Зулзаган нарс зөвшөөрөлгүй бэлтгэжээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-06-14 16:43:21

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн цагдаагийн газарт зөвшөөрөлгүй мод бэлтгэн борлуулсан иргэний асуудлыг шалгуулахаар Орхон аймгийн цагдаагийн газраас шилжүүлжээ.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн иргэн Г Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоноос 82 ширхэг зулзаган нарс мод хууль бусаар бэлтгэн худалдан борлуулж байсныг цагдаагийн ажилтнууд илрүүлсэн байна.

Булган аймагт энэ оны эхний таван сард хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 21 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 12-оор буюу 57,2 хувиар өссөн байна. Байгаль орчны хууль, тогтоомж зөрчсөн хэрэг өссөн нэг нөхцөл нь экологийн цагдаагийн алба байгуулагдаж хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх талаар тодорхой ажил зохион байгуулсны үр дүн гэж аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Алтаншагай ярилаа.

Холбоотой мэдээ