Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын засвар энэ сард эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dusem11@yahoo.com
2020-06-04 16:06:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баруун аймгуудыг нийслэл хоттой холбодог авто замын гол сүлжээ Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн замын нэг хэсэг Хүйтний хөндий-Арвайхээрийн 57  км автозамын их засварын ажил энэ сард эхэлнэ.


Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх уг замыг анх 2001 онд ашиглалтад оруулснаас хойш 19 жил засвар огт хийгээгүй юм. Тус зам ихээхэн эвдэрч муудсан байна.


Гүйцэтгэгчийг Азийн хөгжлийн банкны “Худалдан авах ажиллагааны журам”-ын дагуу сонгон шалгаруулж, 6 дугаар сард багтаан гэрээ байгуулан, засварыг эхлүүлэхээр ажиллаж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Холбоотой мэдээ