"Эрдэнэ Ресурс Девелопмент корпорэйшн", "Говь" ХК-ийн ханш хамгийн их өсөлттэй байв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-06-02 18:15:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 6 дугаар сарын 2-нд I, II, III ангиллын 21 ХК-ийн 17.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 110.670 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 6 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Эрдэнэ Ресурс Девелопмент корпорэйшн" (ERDN+3.35%) болон "Говь" ХК (GOV+3.16%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мандал Даатгал" (MNDL-2.85%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD-2.59%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.11 хувиар өсөж, 15999.52 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,420,386,547,892 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ