Ачааны тэрэгнээс цогцос олдсон хэрэгт холбогдуулан олон хүнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-05-28 14:29:04

ЛОНДОН. /BBC/. Их Британийн Эссекс гүнлэгт явж байсан ачааны тэрэгнээс Вьетнамын 39 цагаачийн цогцос олдсон хэрэгт холбогдуулан Бельги, Францад 26 хүнийг баривчилжээ. Цагаачид бүтсэн эсвэл даарсны улмаас нас барсан байна.


Эрх баригчдын мэдээлснээр, Бельгид Марокко, Вьетнам зэрэг орны 13 иргэнийг, Францад өөр 13 хүнийг баривчилжээ. “Сэжигтнүүд хэдэн сарын турш өдөр бүр хэдэн арван хүнийг тээвэрлэсэн байж магадгүй. Мөн тэднийг 2019 оны 10 дугаар сард гарсан дээрх хэрэгтэй холбоотой гэж үзэж байна” гэж Бельгийн прокурорууд мэдээлжээ.


Гэсэн хэдий ч Эссекс гүнлэгийн Цагдаагийн газар Ирландын “RTE” сувгийн мэдээллийг иш татан, Бельги, Францад баривчилсан сэжигтнүүд бидний мөрдөн шалгах ажиллагаатай шууд холбоогүй гэж мэдэгджээ. Ачааны тэрэгний жолооч Морис Робинсон өнгөрсөн сард гэм буруугаа хүлээсэн байна. 

Холбоотой мэдээ