Испанид гашуудлын 10 хоног эхэлжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-05-28 12:39:43

МАДРИД. /RIA Novosti/. Испанид зарласан гашуудлын 10 хоног лхагва гарагт эхэлж, коронавирусний цар тахлын улмаас нас барсан 27 мянга гаруй хүний дурсгалыг хүндэтгэн орон даяар нэг хором дуугаа хураажээ. 


“"COVID-19-ийн хохирогч болсон Испанийн бүх иргэнд гашуудал, хүндэтгэл үзүүллээ. Тэдний дурсамж бидэнтэй үргэлж хамт байх болно" гэж тус улсын Засгийн газрын твиттер хуудсанд нийтэлсэн мэдээлэлд дурдсан байна. Испанийн Засгийн газрын тэргүүн Педро Санчес, мөн сайд нарын танхимын зарим гишүүн, хэрэг эрхлэх газрын ажилтнууд Ерөнхий сайдын Монклоа ордны өмнө нас барагсдын дурсгалыг хүндэтгэжээ.


Испанийн хаан VI Фелипе, гэргий Летисия, угсаа залгамжлах гүнж Леонор, эзэн хааны охин София нар Сарсуэлийн ордонд болсон гашуудлын арга хэмжээнд оролцсон байна.


Холбоотой мэдээ