5000 шахам гоёлын мод тарьж ургуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-05-20 10:54:44

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Баянхонгор Тохижилт Үйлчилгээ" ОНТҮГ-аас Баянхонгор хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, арчилж хамгаалах ажлыг гүйцэтгэж байна.

Тодруулбал, аймгийн төв гандан хийдийн өмнөх талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлж, эрүүл тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж эхэлжээ. Тус талбайд гоёлын  5000 шахам модыг тарьж ургуулах ажлыг эхлүүлээд байна.

Усалж ургуулах, хог ургамлыг түүж цэвэрлэн арчилж хамгаалах, хайс хамгаалалтын ажлыг ч бүрэн хийх аж.

Тус талбайд ногоон байгууламж хийснээр хотын өнгө үзэмж сайжирч, гэр хорооллын утаа, орчны тоосжилт тодорхой хэмжээнд буурахын зэрэгцээ ард иргэдийн амарч зугаалах тав тухтай орчин нөхцөл бүрдэх юм.

Холбоотой мэдээ