Ухаалаг усан сантай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-05-20 00:02:44

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд суманд ухаалаг усан санг суурилууллаа. 


2020 оныг Өмнөговьчуудын хувьд “Өрх гэр бүлийн хөгжлийн жил” болгон зарласан билээ. Үүнтэй холбоотойгоор Ханбогд сумын Хандизель ОНӨААТҮГ нь өөрсдийн хөрөнгөөр худагтаа 24 цагаар ажиллах ухаалаг төхөөрөмжийг суурилуулжээ. Уг төхөөрөмжийг суурилуулснаар иргэд усан сан нээгдэхийг хүлээх шаардлагагүй боллоо. Картаа цэнэглээд 24 цагийн эрт орой хэзээ ч байсан усаа авах таатай боломж бүрдэж байгаа юм. 

Холбоотой мэдээ