Орон нутаг судлах музей онлайнаар үйл ажиллагаагаа танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-05-19 10:13:17

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Орон нутаг судлах музей Олон улсын музейн өдөр онлайнаар үйл ажиллагаагаа танилцуулав.

Энэ жил “Олон янз байдал ба тэгш хамруулах” уриан дор тэмдэглэж байна. Өмнөх жилүүдэд энэ өдрөөр шинэ үзэсгэлэн нээх, хүүхдүүдэд зориулсан тусгай хичээл хийж үзэгч олонд үнэ төлбөргүйгээр үйлчилдэг. байсан  Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан энэ жил "Хөвсгөлийн өнгө" сайттай хамтран цахимаар үйл ажиллагаагаа  танилцуулж байна” гэдгийг Музейн тайлбарлагч, боловсролын ажилтан Н.Шүрээ онцолж байлаа.



Тус аймагт анх 1949 онд Орон нутаг судлах кабинет байгуулагдаж 1967 онд Орон нутаг судлах Музей болсон бөгөөд энэ үед музейн сан хөмрөг 1000 орчим үзмэр, эд өлгийн зүйлтэй байжээ. 1987 онд дэргэдээ амьтны хүрээлэн байгуулан ан амьтан, жигүүртэн шувууд, нутгийн шилмэл үүлдрийн мал зэргийг маллан тэжээж иргэдэд үзүүлэн сонирхуулдаг байжээ. 2010 онд байнгын үзүүллэгийн танхимаа шинээр дэглэж, сан хөмрөгтөө 4200 гаруй үзмэр, эд өлгийн зүйлтэй, үзүүллэгийн 3 танхимтай, 12 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ