200 гаруй "тэхийн шээг" ургамал суулгав

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-05-18 20:55:18
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн “Жендэрийн клуб”-ийн гишүүд Газарзүй геоэкологийн хүрээлэнгээс бэлэглэсэн 200 гаруй тэхийн шээгийг Мандалговь хотноо суулгалаа.

Тус клуб нь Канадын Засгийн газрын "Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь" МERIT төслийн үйл ажиллагааны хүрээнд тавдугаар сарын 14-нд анхны уулзалтаа зохион байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа аж.

Орон нутагт хэрэгжиж байгаа аливаа төсөл, хөтөлбөрийн хувьд төслийн тогтвортой байдал чухал бөгөөд төсөл дууссан ч гэсэн үйл ажиллагаа нь үргэлжилж, үр дүн, үр өгөөжийг нь орон нутгийн иргэд хүртэж байх учиртай.

Түүний тулд төслийн хүрээнд бий болсон сайн дурын бүлгүүд чухал үүрэг гүйцэтгэх юм. Цаашид МERIT төслөөс "Жендэрийн клуб"-ийн гишүүдийн хоорондын нягт хамтын ажиллагаа, мэдлэг туршлагаа харамгүй хуваалцах хүсэл эрмэлзлийг дэмжин, чадавхжуулж хамтран ажиллах ажээ.   

Газарзүй-геоэкологийн хүрээлэн нь "Жендэрийн клуб"-ийн идэвхтэй гишүүн байгууллага бөгөөд орон нутагт байгуулсан шинэ клубийнхээ үйл ажиллагааг ийнхүү дэмжин ажилласан байна. 

Холбоотой мэдээ