Сүрьеэ өвчний эрт илрүүлэлт нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-05-20 09:27:28

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газраас өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимтэй хийж ирсэн байна.

Тухайлбал, хөдөөгийн алслагдсан багийн иргэдийн дунд сүрьеэгийн эрт илрүүлгийг нэмэгдүүлснээс гадна сар бүр сүрьеэгийн сорьцыг сэжигтэй иргэдээс авч, аймаг, нийслэл рүү тээвэрлэж байжээ. Энэ хүрээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас нийтдээ 510 хүний 1020 сорьцыг тээвэрлэсэн байна. Мөн 2019 оноос эхлэн сүрьеэгийн дижитал рентген аппаратаар эрт илрүүлэг шинжилгээнд 5553 хүнийг хамруулжээ. Энэ үеэр 210 хүний 420 сорьцыг төв лобартори руу илгээж, 4 хүний цэрнээс сүрьеэ илрүүлэн эмчилгээ хяналтад авсан байна. 

2019 онд “Баг-93” эрүүл мэндийн анхан шатны явуулын тусламж үйлчилгээний үеэр дижитал рентген аппарат ажиллуулан алслагдсан багийн иргэдийг үзлэгт хамруулсан нь илрүүлэлтийг 75 хувиар нэмэгдүүлжээ.

Аймгийн хэмжээнд 2017 онд 55, 2018 онд 39, 2019 онд 42 хүн сүрьеэгээр өвчлөн эмчлүүлжээ. 

Холбоотой мэдээ