Буриадад коронавирусний халдварын тохиолдлын тоо 659 болж нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-11 15:47:48

КРАСНОЯРСК. /РИА Новости/. ОХУ-ын Буриад улсад нэг өдрийн дотор коронавирусний халдварын 39 тохиолдол шинээр илэрч, нийт халдвар авсан хүний тоо 659 болж нэмэгджээ.


“Буриадын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газрын мэдэгдсэнээр, 5 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар тус улсад “COVID-19” халдварын лабораторийн шинжилгээгээр батлагдсан 659 тохиолдол бүртгэгдсэнээс 191 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарсан бол халдвар авсны улмаас нас барсан 5 тохиолдол бүртгэгдсэн байна. Түүнчлэн 290 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бол 173 хүн амбулаториор эмчлүүлж байгаа аж.


Хэвтэн эмчлүүлж буй 290 өвчтөнөөс 27 нь хүүхэд бөгөөд тэдний биеийн байдал тогтвортой байгаа аж. 

Холбоотой мэдээ