ОБГ-ын жолооч нар "Хөдөлгөөнт удирдлагын байр" бүтээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-11 12:02:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар хээрийн нөхцөлд үүрэг гүйцэтгэхэд зориулсан "Хөдөлгөөнт удирдлагын байр"-тай боллоо.

Уг байрыг байгууллагын дотоод нөөц боломжид тулгуурлаж цэргийн зориулалттай бүхээг болон Зил-130 маркийн автомашины чиргүүлийг ашиглан хийжээ.

Бүх ажлыг Онцгой байдлын газрын жолооч нар өөрсдийн гараар хийсэн бөгөөд дотор нь дэлгэж ор болдог сандал, эвхэгддэг ширээ, бичиг баримт хадгалах, хувцасны шүүгээ, зуух, угаагуур, зурагт зэргийг байрлуулжээ. Мөн 12 В, 220 В-оор ажиллах гэрэлтүүлэг, бүх төрлийн гар утас, таблет цэнэглэх оролт, чиргүүлийн доод хэсэгт түлээ болон бусад ахуйн зүйлс хийх зориулалттай хайрцгаар тоноглосон аж.

Хөдөлгөөнт удирдлагын байртай болсноор онцгой байдлын алба хаагчдын хөдөө хээр ажиллах нөхцөл сайжрах боломж бүрдсэнийг мэргэжлийн хүмүүс онцолж байна.  



Холбоотой мэдээ