Суурьшлын бүсийн ойролцоох мал, амьныг албадан гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-05-07 11:25:03

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төв, суурьшлын бүсээс мал, амьтныг албадан гаргах талаар Хотын захирагч Ж.Мөнхсоёлын захирамж гарчээ.

Захирамжийн хүрээнд COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Баянхонгор сум /хот/-ын төв, ногоон зурвасаас гадагш 3 км дотор байгаа мал, амьтныг энэ сарын 10-ны дотор албадан гаргах ажлыг зохион байгуулахаар тогтсон байна.

Тодруулбал, хотын төв, ойн зурвасын орчимд байгаа мал, амьтанд эрүүл мэндийн үзлэг хийж, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах, үерийн усны эрсдэлтэй бүсэд нутаглаж байгаа малчин айл өрхийг нүүлгэн шилжүүлэн, хязгаарласан бүсээс албадан гаргах ажлууд хийх аж. Тогтоосон хугацаанд хотын төв, ойн зурвасын хязгаарласан бүсээс мал, амьтныг гаргаагүй иргэн, аж ахуйн нэгжид холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцох юм байна.

Холбоотой мэдээ