Зам тээврийн ослын улмаас нас барсан тохиолдлын тоо буурчээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-06 11:50:45

НЬЮ-ЙОРК. /РИА Новости/. Коронавирусний улмаас хөл хорио тогтоосны дараа зарим улс оронд авто замын ослоор нас барах тохиолдол 50-60 хувиар буурсан тухай Олон улсын автомашины холбооны ерөнхийлөгч, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн тусгай элч Жан Тодт мэдэгджээ.


Коронавирусний тархалтаас сэргийлэхийн тулд явган үед зайлшгүй зай барьж явах дүрэм журмыг дагаж мөрдүүлэхийн тулд 160 орчим км урт автомашины замыг Нью-Йорк хотын эрх баригчид хаахаар төлөвлөж байгаа аж. 


"Өөрийгөө тусгаарлах дэглэм, тэр дундаа хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон нь бүх төрлийн тээврийн хөдөлгөөнийг ачааллыг эрс бууруулсан. Ингэснээр Франц, Норвег, Швед, Испани улсуудад зам тээврийн ослын улмаас нас барсан тохиолдлын тоо 50-60 хувиар буурчээ. Энэтхэг, Мароккод мөн ийм хандлага ажиглагдаж байгаа тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ” гэж тэрбээр хэлсэн байна. 


Гэсэн хэдий ч замын хөдөлгөөний зохицуулалт багассанаар хурд хэтрүүлэх тохиолдол огцом нэмэгдсэнийг Жан Тодт цохон дурджээ.  


“Тухайлбал, Манчестер дүүрэгт хурд хэтрүүлсэн тохиолдлын тоо 57 хувиар нэмэгджээ. Хөл хориог тогтоосны дараах 25 хоногт нийт 6200 жолооч хурд хэтрүүлэн, дүрэм зөрчсөн байна. Хурд хэтрүүлэх нь зам тээврийн илүү ноцтой осол гарахад нөлөөлдөг” гэж тэрбээр ярьсан байна. 

Холбоотой мэдээ