Коронавирустэй тэмцэх хамгийн шилдэг аргуудын нэгийг хэлжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-05 11:53:20

МОСКВА. /РИА Новости/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол гараа угаах юм гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.


Гараа угаах нь “COVID-19 болон бусад өвчнүүдээс хамгаалах шилдэг аргуудын нэг хэвээр байгааг мэдэгдэхийн сацуу Гарын ариун цэврийг сахих өдөр 5 дугаар сарын 5-ны өдөр буюу өнөөдөр тохиож буйг тэрбээр олон нийтэд сануулжээ.


Гэртээ усан хангамжгүйн учраас дэлхийд 3 тэрбум хүн гараа тогтмол савандаж угаах боломжгүйг ДЭМБ-ын тэргүүн онцолж, цар тахалтай тэмцэхийн тулд саван, спирт суурьтай ариутгалын бодисын үйлдвэрлэлд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг уриалсан байна. 

Холбоотой мэдээ