И.Маск 6 дахь хүүхдээ өлгийдөн авчээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-05 11:17:52

МОСКВА. /РИА Новости/. Америкийн бизнес эрхлэгч, 48 настай тэрбумтан, “Tesla компанийг үүсгэн байгуулагч Илон Маск, түүний найз охин, дуучин Граймс нар эцэг, эх болжээ. 


Хүүхэдтэй болсон тухайгаа И.Маск “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн бөгөөд эх, хүүхдийн биеийн байдал сайн байгааг дурджээ.


Дуучин Граймсын хувьд анхны хүүхдээ өлгийдөн авч буй нь энэ бол И.Маскийн хувьд 6 дахь хүүхэд нь болж байна. Тэрбээр өмнөх эхнэр Жюстин Уилсонтой хамт амьдрах хугацаандаа 5 хүүхдийн эцэг болсон юм. 


АНУ-ын Калифорни муж улсын Пало-Альто хотод төвтэй “Tesla” компанийг Илон Маск 2003 онд байгуулжээ. Тус компани эхлээд зөвхөн цахилгаан автомашин үйлдвэрлэдэг байсан боловч сүүлд нарны зай хураагуур болон эрчим хүч хуримтлуулагч бусад төхөөрөмж үйлдвэрлэх болсон байна. 

Холбоотой мэдээ