НИТХ ээлжит хуралдаанаа энэ сарын 14-нд хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ ээлжит XXXIII хуралдаанаа 5 дугаар сарын 14-нд цахимаар хийхээр тогтлоо.
Хурлаар "COVID-19"-ийн халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны ажлын явцыг сонсож, тогтоолд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэнэ.
Шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсын Онцгой комиссоос хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбогдуулан НИТХ ээлжит 2 удаагийн хуралдаанаа өнжсөн юм. Цаг үеийн нөхцөл байдал болон яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудалтай холбогдуулан ийнхүү ээлжит XXXIII хуралдаанаа цахимаар хийхээр боллоо.
Харин НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан хэвийн явагдаж байгаа.
Хамгийн сүүлд 4 дүгээр сарын 30-нд хуралдаж, “Нийслэлийн Орон сууц корпораци” ХК-ийн харьяа охин компани байгуулах, баталгаажсан хөрөнгөөр үнэт цаас гаргах тухай, НИТХ-ын сонгуулийн тойрог байгуулж, мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр төвийг тогтоох тухай зэрэг 11 асуудлыг хэлэлцсэн юм.