Баян-Өлгий аймгийн 1359 сайн дурын даатгуулагчийн шимтгэлийг төрөөс даана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас "Ковид-19" цар тахлын үед эдийн засгийг дэмжих зорилгоор сайн дурын даатгуулагчдын 6 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс даах шийдвэр гаргасан.
Уг шийдвэрт Баян-Өлгий аймгаас 1369 даатгуулагч хамрах бөгөөд тэдний
нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлснөөр бичилт хийнэ.
Ингэснээр иргэн тус бүрт 340200 төгрөг, нийтдээ 462,3 сая төгрөгийн дэмжлэгийг
төрөөс үзүүлж байгаа ажээ.