НҮБ 83 улсад дэмжлэг үзүүлжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-24 15:05:44

НЬЮ-ЙОРК. /TASS/. НҮБ хөгжлийн хөтөлбөрөөрөө дамжуулан нэг сарын хугацаанд 83 улс оронд коронавирусний цар тахалтай тэмцэхэд нь дэмжлэг үзүүлжээ.


Өмнө нь хүнд нөхцөл байдалд байсан бага, дунд орлоготой улс орнуудын нөхцөл байдал цар тахлын улмаас улам даамжирч болзошгүйг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт цохон тэмдэглэжээ.


Үүнтэй холбогдуулан эдгээр улс оронд яаралтай тусламж үзүүлэхэд чиглэсэн “даруй хариу үйлдэл үзүүлэх хөтөлбөр”-ийг нэвтрүүлсэн тухайгаа НҮБ мэдэгдсэн байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд нэг сарын хугацаанд 83 улс оронд дэмжлэг үзүүлсэн бөгөөд тусламжийн хэмжээ 23.2 сая ам.долларт хүрчээ. 


Энэхүү тусламжийн хөтөлбөрт эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн ажилтнуудад зориулсан хамгаалалтын хувцас, коронавирусний оношлуурууд багтжээ. 

Холбоотой мэдээ