Нью-Йорк муж улсад халдварын шинэ тохиолдлын тоо эрс нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-04-24 11:03:42

НЬЮ-ЙОРК. /TASS/. Пүрэв гарагт АНУ-ын Нью-Йорк муж улсад коронавирусний халдварын 6244 шинэ тохиолдол батлагдаж, халдвар авсан нийт хүний тоо 263460 боллоо гэж муж улсын захирагч Эндрю Куомо цахим хуудсандаа мэдээлжээ.  


Пүрэв гаргийн өглөө өгсөн түүний мэдээллээр, Нью-Йорк муж улсад 24 цагийн дотор 438 хүн нас барсан бол нэг өдрийн өмнө энэ үзүүлэлт 471 байсан байна.


Нью-Йорк муж улсын өндөр настны асрамжийн газруудын захиргаанд халдвар авсан эсвэл нас барсан тохиолдлын тухай мэдээллийг цаг тухайд нь (24 цагийн дотор) өгөхийг үүрэг болгосноо тус муж улсын захирагч болон прокурорын газар мэдэгджээ. Захирамжийг зөрчсөн тохиолдолд 10 мянган ам.долларын торгууль ногдуулж, тусгай зөвшөөрлийг нь цуцлах аж.


Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д 856200 гаруй хүн халдвар авч, 47272 хүн нас барсан бол 78339 хүн эдгэрчээ.


Холбоотой мэдээ