Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 93.1 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-04-24 12:13:04
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ЗДТГ-ын өргөдөл гомдол хүлээн авах 70331111 дугаарын утсанд болон бичгээр ирсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлтийн энэ оны эхний улирлын дүн гарсан байна. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 93.1 хувьтай байна.
2020 оны 1-р улиралд аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар, төсөвт байгууллагууд, агентлагуудад нийт 9468 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирсний 9060 өргөдлийг хугацаанд нь шийдвэрлэж, хугацаа болоогүй 354, харьяаллын дагуу 389 өргөдлийг холбогдох газруудад нь хандан шилжүүлсэн байна.
Нийт өргөдөлд хүсэлт 8620 буюу 91 хувь, санал 223 буюу 2.4 хувь, гомдол 625 буюу 6.6 хувийг тус тус эзэлж байна.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай хууль, Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоолын дагуу аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар, төсөвт байгууллагууд, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудад ирүүлсэн өргөдөл гомдол шийдвэрлэлтийн мэдээг ийнхүү улирал тутамд гаргадаг байна

Холбоотой мэдээ