Усны эрүүл ахуйг судална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-03 17:26:32

“Монгол орны усны аюулгүй байдлын үнэлгээ ”төслийг хэрэгжүүлэгч- “Монгол усны форум ус хэлц” ТББ болон Хэнтий аймгийн Хэрлэн голын сав газрын захиргаа хамтран аймгийн Иргэний танхимд “Малчин өрхийн ундны усны аюулгүй байдал” сэдэвт сургалт зохион байгуулав.

Сургалтаар “Хот суурин болон өрхийн усны аюулгүй байдлыг үнэлэх аргачлал”, “Сав газрын байгууллагын чадавхийг үнэлэх аргачлал” зэрэг сэдвээр мэдээлэл өгч оролцогчдоос санал асуулга авлаа. Сургалтанд оролцогчид, Чингис хот болон сумдын иргэд гар худаг их хэрэглэж, ус бохирдох магадлал их байгаа талаар хөндөж байв.

Аймгийн төвд одоогийн байдлаар 16 уст цэг буюу худгийг нэгдсэн сүлжээнд холбоод байгаа аж. Цаашид цэвэрлэх байгууламжийг шинэчлэх шаардлагатай талаар мэргэжлийн хяналтын байцаагч нар ч анхааруулж байлаа. Энэхүү төслийн хүрээнд Хэрлэн голын сав газарт хамаарах сумдын малчин өрхүүдээс санал асуулга авч өрхийн усны аюулгүй байдлыг үнэлсэн эхний дүнг танилцуулж орон нутгаас болон иргэдээс холбогдох мэдээ мэдээллийг ярилцлага болон санал асуулгаар авах ажээ.

 Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

Холбоотой мэдээ