Чулуунхороот суманд шинэ гүүр барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-04-22 09:20:56

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Чулуунхороот суманд шинэ гүүр барих ажил энэ онд эхэлнэ. Улсын төсвийн 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийх шинэ гүүрийн тендер одоогоор зарлагдаад байна.

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн энэ сарын 21-нд Чулуунхороот суманд ажиллах үеэрээ бетонон гүүр барих газрын байршлыг үзэж, төсөвт өртөгт багтаан барьж байгуулах талаар мэргэжлийн хүмүүстэй санал солилцжээ.

Чулуунхороот сумын модон гүүр нь 2000 онд ашиглалтад орж байв. Цаашид ашиглах боломжгүй гэсэн улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарснаас гадна сумын иргэдээс шинэ гүүртэй болох санал хүсэлтийг сүүлийн жилүүдэд тавих болсон юм.

Холбоотой мэдээ