“One Direction” эргэн нэгдэж магадгүй

Дэлхийд | Соёл урлаг
khulan@montsame.gov.mn
2020-04-15 13:54:53

ЛОНДОН. /BBC/. Английн “One Direction” хөвгүүдийн хамтлаг 10 жилийн ойгоо тохиолдуулан эргэн нэгдэж магадгүй гэдгийг тус хамтлагийн гишүүн Лиам Пейн “CBS” сувгийн хөтлөгч Жеймс Кордентой ярилцах үеэрээ цухас дурджээ.


One Direction” хамтлаг 2010 оны долдугаар сард Их Британийн “X Factor” шоунаас төрөн гарсан бөгөөд тэдний “What Makes You Beautiful, Best Song Ever”, “Story Of My Life” зэрэг хит дуунуудтай цомгууд дэлхий даяар 50 сая гаруй хувь худалдаалагдсан юм.


Хамтлагийн гишүүн Зейн Малик 2015 онд хамтлагаа орхиж, үлдсэн гишүүд 2016 онд “Made In The AM” нэртэй тав дахь цомгоо гаргаснаас хойш хамтлаг дахин уран бүтээл гаргаагүй юм. Тухайн үеэс хамтлагийн таван гишүүн бүгд ганцаарчилсан уран бүтээлүүдээ туурвисан байна. 

Холбоотой мэдээ