Эквадорын Ерөнхийлөгч цалингаа 50 хувиар бууруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-04-13 14:05:58

КИТО. /CNN/. Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено коронавирусний халдвар тархсан энэ үед өөрийн болон Засгийн газрын гишүүдийнхээ цалинг 50 хувиар бууруулахыг үүрэг болгосон байна.


“Би өөрийн болон дэд Ерөнхийлөгч, танхимын сайд нар, дэд сайд нар, мужийн захирагчид, Үндэсний ассамблейн гишүүдийн цалинг бууруулах зохицуулалтыг хийсэн” гэж Л.Морено “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.  


Эквадорт 24 мужийн захирагч, Үндэсний ассамблейн 137 гишүүн байдаг ажээ. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургууллийн мэдээллээр Эквадорт коронавирусний халдварын 7466 тохиолдол бүртгэгдэж, 333 хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ