ОХУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 13500 давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-04-12 12:32:34

МОСКВА. /TASS/. ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын тохиолдлын тоо 1667-гоор нэмэгдэж, 13584 болсон гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб бямба гаргийн орой мэдээллээ.


“Өнөөдрийн байдлаар коронавирусний халдвар ОХУ-ын 82 бүс нутагт бүртгэгдэж, нийт 13584 тохиолдол илэрлээ. Сүүлийн 24 цагт 250 хүн эдгэрснээр нийт 1045 хүн эмнэлгээс гарсан байна. Мөн 12 хүн нас барсан бөгөөд нийт нас барсан хүний тоо 106 боллоо” гэж дээрх мэдэгдэлд тэмдэглэжээ.


Халдварын шинэ тохиолдлуудын 1030 нь Москва хотод илэрснээр ОХУ-ын хамгийн том хотод нийт 8852 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Холбоотой мэдээ