Үзлэгийн цагийг гэрээсээ авах боломжтой боллоо

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-04-09 15:25:21

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэг өдрийн байдлаар давхардсан тоогоор 752 иргэн үйлчлүүлсэн байна. Эдгээрийн 485 иргэн дугаар авч үйлчлүүлжээ.

Ингэж эмнэлэгт үйлчлүүлж байгаа иргэд бөөгнөрөл үүсгэн мөн иргэд машинаа тавих зогсоолгүй болж, эмнэлгийн орчинд эмх замбараагүй байдал үүсээд байгаа юм. Иймээс тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргаанаас COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, бөөгнөрөлийг бууруулах зорилгоор 7766-0103 дугаарын утас ажиллуулж эхэллээ. Энэхүү дугаарт залгаснаар заавал эмнэлэгт очих шаардлагагүйгээр эмчийн үзлэгийн цагаа хаанаас л бол хаанаас захиалах боломжтой болж байгаа юм. Харин утсаар залгаж үзлэгийн цаг захиалахдаа ажлын өдрүүдэд 11:30-16:30 цагийн хооронд хандах юм байна. 

Холбоотой мэдээ