Замын-Үүдэд коронавирусний сэжигтэй нэг тохиолдлыг тусгаарлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өчигдөр коронавирусний сэжигтэй нэг тохиолдлыг тусгаарласан талаар ХӨСҮТ-ээс өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр өчигдөр ирсэн зорчигчдоос 83 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан тандалт шинжилгээ хийж байгаа аж.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 205 хүн ажиглалтад байна. Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-д авчирч эмчилгээнд оруулжээ. Батлагдсан тохиолдолтой ойр байсан 15 хүнийг шинжилгээ, хяналтад оруулсан бөгөөд судалгааг үргэлжлүүлж байгаа аж.
Сэлэнгэ аймагт тусгаарлагдаад байсан есөн хүний шинжилгээнээс
коронавирус илрээгүй байна.