Эмнэлгийн мэргэжилтнүүдээрээ бахархах өдөр тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-04-07 17:16:30

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна. Энэ өдрийг аймгийн ЭМГ-ын хамт олон Сэлэнгэ аймгийн тусгаарлан ажиглах байруудад дайчлагдан ажилласан 56 эмнэлгийн мэргэжилтнээрээ бахархаж байна. Тэд тусгаарлан ажиглах байруудад 2020 оны 02 сарын 27-ны өдрөөс хойших хугацаанд нийт 56 эмнэлгийн мэргэжилтнүүд 14 хоногийн хугацаанд дайчлагдан ажиллажээ.

Тодруулбал Алтанбулаг, Сүхбаатар сумын нийт 7 ажиглалтын байр, Алтанбулаг сумын дамжин өнгөрүүлэх түр байр, аймгийн нэгдсэн эмнэлгийн тусгаарлах байр гээд нийт 12 цэгт ажиллаж байгаа юм. Аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн А.Пүрэвбат, Т.Мягмарцэнд, С.Азжаргал, аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч Н.Нямжаргал, А.Мөнхзул, Х.Насанхүү, сувилагч Б.Уртнасан, Ш.Дашмаа, Н.Нарангэрэл, үйлчилгээний ажилтан, Я.Соёлмаа, А.Амаржаргал, Б.Ганцацрал, О.Мөнхцэцэг, Т.Баярмаа нараараа бахархаж байна. Мөн Дулаанхаан, Номгон, Хэрх тосгон, Алтанбулаг, Түшиг, Орхон, Сант, Орхонтуул сумын ЭМТ-ийн эмч, сувилагч, үйлчилгээний ажилтнууд хамрагдан ажиллажээ. Улс оронд тулгарсан онцгой нөхцөлд хамтран ажилласан аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Сүхбаатар, Алтанбулаг сумын ЗДТГ-ын хамт олонд мөн талархаж байна.

 

 

 

Холбоотой мэдээ