Сүхбаатараас Замын-Үүд хүртэлх бүх төмөр замыг ариутгаж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБТЗ ХНН-ээс Сүхбаатараас Замын-Үүд хүртэлх бүх гол болон салбар төмөр замыг ариутган халдваргүйжүүлэх ажлыг өнөөдрөөс эхэллээ.
“COVID 19”-өөс урьдчилан сэргийлэхийн тулд Улсын Онцгой комиссын өгсөн үүрэг чиглэлийн дагуу “УБТЗ” ХНН-ийн Гамшгаас хамгаалах штаб шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Энэ арга хэмжээний хүрээнд, УБТЗ-ын галын 3 галт
тэрэг болон бусад тоног төхөөрөмжийг ашиглан ариутган халдваргүйжүүлэх ажлыг гүйцэтгэх юм.
П.Хүслэнтуяа