Хөвсгөлд бензин шатахууны үнэ 60 төгрөгөөр буурав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-04-01 09:29:03

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг дахь "Петровис" компани бензин шатахууны үнээ буулгаж эхэллээ.

Өнөөдрийн байдлаар АИ 95, А-80,  АИ-92-ын үнийг тус бүр 60 төгрөгөөр бууруулж  АИ-92 1880, АИ-95 2170, А-80 1790 төгрөгөөр борлуулж байна. Харин дизель түлшний үнэ буураагүй 2540 төгрөгөөр худалдаалж байгаа бөгөөд ирэх 7 хоногоос буурна гэдгийг хэлж байлаа.

Өнгөрсөн жил  бензин шатахууны үнийн өсөлтийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ 150-500 төгрөгөөр нэмэгдэж байсан. Тухайлбал талх 150 төгрөгөөр нэмэгдэж 1150, гурилан бүтээгдэхүүн 150-500 төгрөгөөр нэмэгдэж байсан бол бензин шатахууны үнэ буурч байгаа энэ үед өргөн хэрэглээний бараа талх, гурилын үнэ буураагүй байгаа ажээ.

 

 

Холбоотой мэдээ