Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоолоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-03-31 14:42:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” захирамж гаргалаа. 


Уг захирамжид Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг дор дурдсанаар тогтоожээ. Үүнд:


1/Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

2/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

3/Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 

4/ “"Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

6/ “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Монгол Улсын Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан; 

7/ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт; 

8/ “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

9/ Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

10/Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

11/ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 

12/Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

13/Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

14/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

15/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;

16/ “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг товлож, санал авах өдрийг тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

17/бусад.


Захирамжид зааснаас бусад буюу Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газраас өргөн барих хуулийн төслүүдийг байнгын хороод болон чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэх юм.


Хуулийн дагуу УИХ-ын ээлжит чуулган ирэх сарын 6-нд эхэлнэ. "COVID-19" халдвараас сэргийлэх үүднээс УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралдааныг цахимаар явуулахаар УИХ-ын Тамгын газар бэлтгэл ажлаа хангаж байна.

Холбоотой мэдээ