Хандивын аян үргэлжилсээр байна

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2020-03-30 15:57:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн 202 улсад бүртгэгдээд буй “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, өндөржүүлсэн бэлэн байдалд аюулын шугамд ажиллаж буй ЭМЯ-ны баг хамт олонд, байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс хандив өргөсөөр байна.



Тухайлбал: Оюутолгой болон гэрээт байгууллагуудын ажилчдаас 145,543,000 төгрөг, ММСУХ-ноос 120 сая төгрөг, ЭМЯ-ны Ахмадын зөвлөл 840,000 төг, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн нэг өдрийн цалин 3,635,850 төг, Тэлмэн ЕБС-иас нэг өдрийн цалин 1,800,347 төг, ХУД-ийн Дэлхийн зөн, ХУД ОНХ 500,000 төг, "Петровис" ХХК-иас “Covid-19” түргэвчилсэн оношлуур 3000 ширхгийг тус тус хандивласан юм. Мөн Монголын үндэсний харваачдын холбооноос 8,360 мянган төгрөгийн үнэ бүхий N95 амны хаалт 760 ш, эмнэлгийн халад /япон/ 50 ш, "ITC solution" LLC Зөөврийн чанга яригч, 2 дифүзер, микрофон - 2 ш, Мед импекс интернэшнлээс “Covid-19” түргэн оношлуур 500 ш, "Батжина трейд" ХХК-иас Шингэн вок /тод/ 500 ш, 300 ш тус тус гардуулсан байна.



Түүнчлэн "Фиторайз трейд МН" ХХК-иас гадаргуу цэвэрлэгч 100 ш, угаалгын өрөөний цэвэрлэгч 200 ш, универсал цэвэрлэгч 100 ш Приус центр" ХХК-иас амны хаалт 1000 ш, Нэмэх 100 ХАБ-ын клубээс хамгаалах комбинзон 20 ш, даавуун амны хаалт 200 ш, "Торгон туул" ХХК-иас “Covid-19” түргэн оношлуур 100 ш, нэг удаагийн амны хаалт 2000 ш, дархлаа дэмжигч бүтээгдэхүүн 50 ш, Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооноос нэг удаагийн амны хаалт 5000 ш, нэг удаагийн даавуун амны хаалт 5000 ш,  үзлэгийн бээлий 10000 ш,  "Чонос Империал" ХХК-иас хамгаалалтын хувцас 200 ш, вакуум хамгаалттай шил 6000 ш, нүдний шил 200 ш, "Хээр адуу" ХХК-иас гар ариутгагч гель /100 гр/ 576 ш, гар ариутгагч гель /500 гр/ 192 ш, "Алтан биоплас" ХХК-иас Биоплас барагшун 100 ш ЭМЖЖЭМ-ээс хамар угаагч баллон 50 ш, давс 4500 ш тус тус өгөөд байгаа аж.





Холбоотой мэдээ