Ойн хортонтой тэмцэх ажлыг таван суманд хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-03-30 13:23:16

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 18 суманд 1008600 га бүхий ойн сан бий.

Ойн хортон шавжийн хөнөөлийн голомттой талбайн судалгааг жил бүр хийдэг. 2019 оны судалгааг нийт 15 сумын 461000 га талбайд хийсэн ба ойн хөнөөлт шавж, өвчин тархсан 10 сумын 25638 га, голомттой 5 сумын 13046 га талбай гэж гарчээ. Харин ойн хортон шавжийн хөнөөлийн голомттой буюу зайлшгүй тэмцэл хийх шаардлагатай 5 сумын 10035 га талбай байгаа ажээ. Үүнээс энэ онд Чулуут, Цэнхэр, Хотонт, Төвшрүүлэх, Өндөр-Улаан гэсэн таван сумын 6030 га талбайд ойн хортонтой тэмцэх ажлыг хийхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ