Халдвар аваад эдгэрсэн хоёр хүнийг эмнэлгээс гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-03-30 11:06:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-д эмчлүүлж буй хүмүүсээс эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон тухай тус эмнэлгийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр мэдэгдлээ. 

Тэрбээр, "Сүүлийн гурав хоног таван зүйлийн сорьцод вирус илрээгүй. Гэхдээ энэ хоёр хүн үргэлжлэн 14 хоног тусгаарлагдан хяналтад байна. Анхны батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 59 хүнд энэ сарын 29-нд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д 16, Сэлэнгэ аймагт 10, нийт 26 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй" хэмээв.

Өнөөдрийн байдлаар, ХӨСҮТ-д 220 хүн ажиглалт тусгаарлалтад байгаа аж. Монгол Улсын хэмжээнд энэ сарын 29-нд "COVID-19" халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. 

Холбоотой мэдээ