БНХАУ коронавирустэй тэмцэхэд АНУ-д туслахад бэлэн

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-03-27 14:46:20

БЭЭЖИН. /RIA Novosti/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар коронавирустэй тэмцэх асуудлаар утсаар ярилаа. Энэ үеэр Ши Жиньпин коронавирусний халдварын тархалттай тэмцэхэд АНУ-д чадах чинээгээрээ тусалж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.


“Өнөөгийн нөхцөлд БНХАУ болон АНУ нэгдэж, тахал өвчинтэй хамтран тэмцэх ёстой. Хятадын зарим компани, аж ахуйн нэгжүүд АНУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн. Америкийн талд ямар бэрхшээл тулгараад буйг Хятадын тал ойлгож байгаа бөгөөд чадах чинээгээр тусалж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэж Ши Жиньпин мэдэгдсэнийг тус улсын төв телевизээр дамжуулжээ.


БНХАУ туршлага, мэдээллээ цаашид АНУ-тай бүрэн дүүрэн хуваалцана гэдгийг тэрбээр нэмж дурдсан байна.  


Холбоотой мэдээ